Monday, May 13, 2013

Тог иртэл...




Тог хааяа тасрах ч сайхан шүү
Түнэр харанхуйг хүлцэн тэвчихгүйдээ айлууд лаа асаадаг.
Хуруун чинээ лааны гэрэлд хооллон суухдаа гэр бүлүүд
Хавь ойрд хараагүй дотно хүмүүсээ таницгаадаг.
Тог бушуухан ирээсэй гэж зарим нь хүсэж
Зурагтын дуртай сувгаа үзэхээр яарах ч
Чухам ийм л ховорхон үдшүүд тэднийг
Нэгэн гэр бүл гэдгийг сануулдаг.
Ажин түжин, аниргүйн дунд хүмүүс өөрлүүгээ өнгийж
Аяарсаж бүдгэрсэн дотоод дуу хоолойгоо сонсдог.
Харин, гэнэт тог ирэхэд...