Эхлэл
Бага тойрог нууцлаг уушын газарт
Бид чинь ер нь их муу зантай улс юмаа. Нэг газраа байгаад л байвал яг тэндээ л шигдэж орхидог өөр хаашаа ч гардаггүй эсвэл гарч чадахаа больчихдог. Яг л намагт шигдсэн юм шиг. Жишээ нь "Бага тойрог"! Уучлаарай даа. Чи минь хичнээн дотно сайхан билээ дээ. Чамайгаа огтхон ч буруутгаагүй шүү. Харин чамаас холдож чаддаггүй өөрсдийгөө л буруутгаж байгаа хэрэг шүү.
Дэлхий бөөрөнхий гэдгийг аль хэдийн бүгд мэддэг. Колумб Америк тивийг нээгээд хэдэн зууныг өнгөрч байхад бид эндээ л суугаад байж болно гэжүү? Дэлхий өргөн уужим явах газар их байхад шүү дээ. За би ч нээх мундагтаа биш л дээ. Гэхдээ л ийм бодол, өөрөөр хэлвэл тэнэх бодол сэтгэл гижигдээд удаж байлаа. Харин үйл хэрэг болгож чаддаггүй. Энэ чинь их муу хэрэг шүү дээ. Харин яг үүргэвчээ үүрээд гарахад минь өнөөх гайхал Веня Ах минь намайг, бас нөхдийг минь уруу татсан хэрэг. Тэр л галт тэргээр тэнэх, тэнэхдээ ууж тэнэхийн сайхныг мэдрүүлсэн юм. Дээр нь бас нэг хүчин зүйл бий. Колумб Америк тивийг нээсэн шиг хамтран зүтгэгч Тэнгэрийн харъяат, Ариун амьтан нарын аль дээр нээж олсон нэг уушын газар Бурханы хурга болох надтай нийлээд бид гурав бусад нөхөддөө хүлээж суулаа. Зүгээр ч хүлээх биш "Эв хамт намын 5-р онц их хурал" байсан юм. тэгтэл зөвхөн бид гурав л сууж байдаг. Тэгээд намын нөхдөө хүлээх зуураа нэг нэг грушик зубровски хөнтөрч орхилоо. Хүлээгээд л амьдрал яриад л... Ирдэггүй шүү гайхлууд чинь дараа нь дахиад нэг нэг зубровски. Гэхдээ энэ удаа аажуу ууж, яруу найраг ярьлаа. Тэд ирэх нь хэдийн өнгөрч орхисон хойно дахиад нэг нэг зубровски уулаа. Гурав дах зубровски бидний яриаг ямар сайхан болгосон гэж санана. Халж эхлэх тэр нь сайхан шүү дээ. За нар ч мэдэж л байгаа биздээ. тэнгэрийн харьяат руу хэн нэгэн утас цохилоо. Ярьж дуусаад тэр дуугүй суув. Нэг маань өвдчихөж гэнэ. Журмын нөхөр маань, Намын гишүүн маань. Зүгээр ч нэг өвдөх биш бүр хөдөөгийн эмнэлэгт хэвтэж байна гэнэ. Эргэх талаар бид ярилцлаа. Гэхдээ хэзээ вэ гэдэг дээр сайн тогтож өгдөггүй. Гэтэл Веня ах гэнэт чавчиж орж ирээд: -Нэг чинь үхэж байхад ингэж болохгүй дүү нараа. Хол гэж айгаа юу? Айраг бол энүүхэнд, бас ямар сайхан газар гэж санана. Тэр хүртэл галт тэргээр аялна гэж боддоо. Ямар сайхан аялана гэж санана гээд л ухуулж өглөө. Бид ч сэтгэл шулуудаад Маргааш хөдлөхөөр боллоо.Үргэлжлэл тун удахгүй
Friday, November 11, 2011
Monday, November 7, 2011
"Зүүдний тайлал"
Буйдан хэлбэрт завь минь цоорчээ
Бүр гүн рүү,гүн харанхуй руу
Бүх л сайхан мөрөөдөл зүүдээ өвөртлөөд
Живж байна би,хачирхалт ертөнц рүү!
Далийн зураг мэт хачин замбараагүй
Бүх л зүйл урвуугаа орших
Ертөнцийн үүдийг нээж байна.
Тэнд үргэлж би эс таних нэгний дуу хоолойнд хөтлөгдөн
Үл мэдэх газраар алхдаг.
Үй түмэн зүйлстэй санаандгүй учравч
Үл таних дуу хоолой хэнийх болохыг ололгүй
Эрэг дээр шидэгдсэн байдаг
Ахиад л би тийшээ зорчиж байна
Алгуурхан живж буй сэргэг ухаан минь
Амьсгал давчдан сарвалзаж цуцаад
Алс ёроол руу жингүүдэн живж байна.

Sunday, November 6, 2011
Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө. "Бага тойрог"
Энүүгээр өнгөрөх бүрдээ би өнгөрсөн цагт очдог
Эндэхийн юмс бүхэн надад урьд нас шиг минь дотно
Хуучин нийслэлээс үрэгдээгүй үлдсэн
Хөгшин сэхээтний илэгддэггүй хүрэм шиг хэдэн намхан байрнууд,
Насаараа үнэнч зүтгэсэн намын гишүүн шиг
Нарийн гудамжууд
Бага тойрог бага тойруу минь
Шилэн барилга, шинэ гудамжнуудад эзлэгдэвч
Шинэхэн нийслэлийн зүрхэн тушаа оршисоор буй
Элээгдсэн гудамж бүхнээс чинь дурсамж сэнгэнэх
Их хотын хамгийн хөгшин хороолол минь
Иргэд чинь өтөлж чимээгүй хотруу нүүж
Иргэд чинь өдөлж харийн нийслэлийг зорьжээ.
Эзэнгүй үлдсэн бага тойруу минь
Эргэн санагалзах бүрийд дотно аялгуу эгшиглэх юм.
Бага тойргийн хөвгүүд дээвэр дээрээ од тоолох дуртай
Бага тойруугийн охид тагтан дээрээ дуу аялах дуртайсан
Хамгийн анхны гэсэн бүхэн минь чамд өмчлөгдөх
Хорооллын жаалын хэзээ ч төсөөлөхгүй ертөнц
Бага тойрог минь

Тэнэх зугаатай байлаа. Тэгээд ийм шүлэг бичлээ. Явсан замаа эргээд харахад яруу сайхан дурсамж үлджээ.
Жижиг суурингуудын гэрэл замд хааяа нэг анивчаад өнгөрөх
Жигд хэмнэлт галт тэрэгнээ зорчном .
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином.
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын туршид зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг эл тэрэгнээ
Замын туршид бид л хөл хөөртөй зорчино.
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.

Friday, August 12, 2011
Харь гариг цувралаас...
Наранд халуун буулгах эм
Саранд сэвх арилгах бэлдмэл
Ангарагт улаан бурханы тариа
Дэлхийд нарнаас хамгаалах тос
Ямар их хэрэгтэйг дурдсан захиагаа
Олон удаа ашиглах "Discovery" хөлөгт дайгаад
Огторгуйг хамгаалагч "Boltron"-д илгээв

Monday, July 18, 2011
Шинэ цаг нэвтрүүлгийн журам
сонирхолтой уралдаант шоу нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгох, олонд таниулахаас гадна уран зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх.
Мөн нэг үеийн залуу шүлэгчдийн хооронд уран бүтээлийн санал бодлоо солилцох харилцааг бий болгох, харилцан бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэтгэлцэх зэрэг уран зохиолын хөгжилд тустай төлөвшлийг бий болгоход нэвтрүүлэгийн зорилго
чиглэнэ.
Үргэлжлэх хугацаа: 2 долоо хоног Телевиз: “МҮОНТВ” телевиз
Зохион байгуулагч: “Шинэ үнэр” ТББ, “Болор луу” продакшн
Нэвтрүүлгийн төрөл: Танин мэдэхүй, уралдаант
Нэвтрүүлэгт оролцогч: Шинэ үеийн яруу найрагчид
Агуулга: Нэвтрүүлгийн нэгдүгээр шатанд урьдчилан бүртгүүлсэн бүх оролцогчид шүлгээ уншиж тэднээс 30 залуу яруу найрагчыг дараагын шатанд шалгаруулна.
Хоёрдугаар шатанд 30 яруу найрагч тус бүр зургаан хүний бүрэлдхүүнтэй 5 бүлгэмд хуваагдана./жич: оролцогчид өөрсдийн саналаар хуваагдана.Зохион байгуулагчдын зүгээс хувиарлалт хийхгүй/ Бүлгэм бүрийн гишүүд өгөгдсөн сэдвийн дагуу бүгд шүлэг бичиж хамгийн сайн бичсэн гэж үзсэн оролцогчын шүлгийг цааш өрсөлдүүлнэ.Бүлгэм бүрээс тухайн сэдвээр шүлэг нь шалгарсан оролцогчид шүлгээ уншихдаа сэдэвтэйгээ уялдсан зохиомжийн дагуу бичлэг хийлгэж шүүгчид тухайн бичлэгийг оролцогчдын хамт үзэж санал сэтгэгдэл зөвлөгөө өгч дүгнэнэ.
Шагналын сан: 2 сая төгрөг
Дүгнэх зарчим: Сэтгэлгээ,Бичлэгийн ур,Унших чадвар гэсэн гурван үзүүлэлтийг харж 2-5 хүртэлх оноогоор дүгнэнэ.
Шүүгчид: МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч утга зохиол судлаач П.Батхуяг, Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Галсансүх, Болор цомын эзэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир
Шүлгийн сэдвүүд: Эх орон, Гэрэл сүүдэр, Байгаль нүдний өмнө, Дотоод сэтгэлээ анирдахуй, Өөр өнцөг, Хоосрол, Бясалгал, Дууны ертөнц, Хүн-бурхан

Friday, July 8, 2011
"Шинэ цаг" яруу найргын шоу тун удахгүй
"Шинэ үнэр" ТББ,Болор луу продакшн,МҮОНРТ хамтран зохион байгуулж буй "Шинэ цаг" яруу найргын шоу нэвтрүүлэг МҮОНРТ-р орон даяар цацагдах бөгөөд уг нэвтрүүлэг нь зөвхөн бүлгэмүүдийн дунд болно.8.10 аас нэвтрүүлэгийн зураг авалт эхлэх учир оролцох хүсэлтэй бүлгэмүүд яаралтай бүртгүүлнэ үү.
Харилцах утас: 88817013
Харилцах утас: 88817013
Subscribe to:
Posts (Atom)