Улаанбаатар галт тэрэгний өртөө
Юутай ч Айраг орох тасалбараа авч орхилоо. 16:30д хөдлөх гэнэ. Тэр хүртэл бүхэл бүтэн 40 минутын хугацаа байна. Ходоодны мухар руугаа юм шийдэхээр ойролцоох хоолон гэрт орлоо. Цуйваан гэж! Одоо Айраг хүртэл юу ч идэхгүй шүү дээ. Харин... Харин ууна гэж байгаа уугаад л байна шүү дээ. Вокзалын дэлгүүрээ гэж! Хэдэн архичин эндээс хэдэн шил архи энэ олон жилийн хугацаанд авсан бол? Бид ч юугаараа дутахав. Ээ хараал ид гэж! Таг мартаж орхиж шүү. Өнөөдөр чинь 11 сарын нэгэн. Товчоор хэлвэл архи зардаггүй өдөр. Хажууд Веня ах эцэг Бурхан руу гар сарвайн: - Ээ бурхан минь яагаад энэ вэ? гээд л гомдолж гарлаа шүү. Харин тэгтэл худалдагч нь Тэнгэрийн харъяатын багын найз байж биднийг аварч 75-ын нэг юм авлаа. Ганцхан шил юм авлаа гэжүүдээ? Гээд л намын нөхөр Шилэн бүрээгээс авхуулаад та нөхөд уулга алдаж байгаа биз? Тиймээ ердөө ганцхан шил. Уух дургүй дээ ч биш. Зүгээр л зардлын мөнгөнөөс илүү гарсан нь тэр. Галт тэрэг хөдлөх дөхөж зорчигчид сууж эхэллээ. 27-р вагон гэж байдаг. Гүйгээд л хайгаад байдаг. Гүйгээд л байдаг. Ямар ч урт вагон юм бүү мэд. Хариугүй хөдлөхнээ. Гүйж гүйж эрж оллоо. Хамгийн арын вагон. Суух суудалдаа сууж амьгаагаа дарж авлаа. Ашгүй цонхон талын суудал. Галт тэрэг хөдлөлөө. Хот минь түр баяртай хэд хоногооё эргэн уулзъя.
Улаанбаатар-Амгалан
Шээсний газар
Тэр хүртэл зам нийлж хамт явах хүмүүсээ ажиглалаа. Саарал өнгөт азарган тахиан үст залуу байна. Залуу нь ч юу юм. Хөвгүүн. Ээж эмээтэйгээ Нанхиадын нийслэлийг зорьж яваа гэнэ. Үнц биш хүмүүс. Онцлох ганц юм нь тахиан залаат тамхи татдаг. Нөгөө талд хөдөөний царайтай хосууд, бас нэг эмгэн, хүүхнүүд бас бус хүн. Бас л онц биш. Ер нь онц хүн алга. За тэгээд энэ хооронд юу хийвдээ? Гэж та нар асуумаар байгаа биз? Юу ч хийгээгүй. Ер нь энэ хоёрын хооронд юу хийж амжихавдаа. Галт тэрэг дөнгөж хөдөлж байна. Хотын ч бараа тасраагүй байхад. Энэ хоёрын хооронд автобусаар явбал
түгжрээд удаж болох л юм. Харин галт тэргээр юу байхав дээ. Амгалан дээр ирж зогслоо. Ганцхан минут болоод л хөдөллөө.
Улаанбаатар-Туул
"Сахиусан тэнгэрүүдийн ятгалга"
Айраг руу ингэхэд бид юутай яваа билээ? Миний цүнхэнд нэг 75, бас шүлгийн дэвтэр тэгээд болоо. Миний цүнхэнд байгаа юм Айрагийханд ямарч хүртээлгүй зүйлс. Ариун амьтанд юу байсныг бүү мэд. Шүлгийн дэвтэр лав байгаа. Харин Тэнгэрийн харъяатад зөндөө юм байгаа. Солих гутлаас авхуулаад л... Мэдээж бидэнд бэлэг бас байгаа. Айраг руу бэлэггүй очсоноос очоогүй нь дээр. Тэгээд Амгалангаас хөдөлсөн даруйд Айрагийн эмнэлэгт хэвтэж байгаа Журмын нөхөртөө хэл хүргэлээ. Эргэхээр очиж байна гэж. Гэтэл юу гэсэн гээч! эмнэлэгт ч биш, Айрагт ч биш, Улаанбаатарт байгаа гэдэг байгаа. Ингэж болно гэжүүдээ нөхөд минь. Аль хэдийн замдаа гарсан хойно шүү. Тэгээд бид энэ мэдээнд цочирдохдоо тамбаарт гарч тамхи асаалаа. Гэтэл баахан дуудлага дуу хоолой энэ бол сахиусан тэнгэрүүд. Тэд гайхсаар:-Та нар үнэхээр явж байна гэжүү? Үнэхээр явж байна гэжүү? гээд асуугаад байлаа. :- Тиймээ бид үнэхээр явж байна. Эвийдээ та нар чинь итгэхгүй байна гэжүү дээ бид явж байна.
Гэтэл тэд:- Тэнд хэн ч байхгүй шүү дээ. Хэн ч байхгүй. хэн рүү явж байгаа юмбэ та нар? танихгүй газар юу хийхгээд байгаа юмбэ? Одоохон дараагийн өртөөн дээр Туул дээр буу!
:-Ээ сахиусан тэнгэрүүд минь дээ. Юу ярих чинь энэ вэ? тасалбараа авчаад байхад чинь дээ. Тэгээд тасалбараа үхүүлэх болж байна уу? Тийм юм байхгүй шүү. Хэн ч байхгүй нь ямар хамаатай юмбэ? Бидэнд бол хамаа алга. Вагон байна. Уртаас урт зам байна. Веня ах байна. Юу бас байна. Бидэнд хамаагүй ээ. Бид очно.
Туул дээр ирж зогсоод хөдөллөө.
Улаанбаатар-Багахангай
"Алгуурсны эцэст эхний таталт"
Сахиусан тэнгэрүүдийн царайг харвал нэг л уйтгартай бидэнд гомдсон нь илт:- За зүгээр дээ. Бид нэгхэн хоноод л маргааш буцаад л ирнэ.
Та минь ээ! Бид чинь гол юмаа мартсан байна шүү дээ. Яагаав миний цүнхэнд нэг цагаан юм байгаа шүү дээ. Яаж энэ хүмүүсийн дэргэд уухав дээ. Таамбарт гарлаа. Би томыгоо гаргах гэтэл Тэнгэрийн харъяат нэг жижигхэн шилтэй зуун грамын юм гаргаад ирлээ. Эхлээд үүнийг гэж байна. Хөөрхий Веня ах өчигдөр тасарснаасаа хойш өглөө болтол олигтойхон шараа тайлж чадахгүй л яваад байсан юм. Биднийг уух болсонд баяртай байна гэж хэлэх үг алга. Мэдээжийн хэрэг Веничка ах бидний юмнаас горьдох хүн биш тэр үргэлж л өөрийн хувиа авч явдаг хүн. Зиа тэгэхээр зуухан грамыг яаж гурван хүн шударга хуваах вэ? Бидний хэн нь тоондоо сайн байлаа? Хэн ч биш. Тэгээд л шүлэг бичдэг болсон биз. Гэхдээ шүлэг бичдэг тархиараа хуваахын үйлдэл хийлээ. 100 хуваах нь гурав тэнцүү 33.3 грамм. Эхлээд Тэнгэрийн харъяат татлаа. Тэр шударга уусангүй бараг л 60 граммыг ууж орхилоо. Ариун амьтан бид хоёрт 40 грамм үлдлээ. 20 20 грамм. 20 грамм байхаддаа яахавдээ. Би ийм бага хэмжээгээр ерөөсөө ууж байгаагүй юм байна. Ариун амьтан татлаа. Тэр 30 граммыг авч явлаа. Би үлдсэн 10-ыг яалаа гэж уухавдээ. Жоохон ууцгаасан ердөө уруулаа чийглэсэн, Бурханы хургын хувьд ерөөсөө ч хүртээгүй болохоор Амьдрал ерөөсөө сайхан, өнгөтөй болсон нь харагдсангүй. Веня ах харин атрилдаад л байлаа. Аргагүй ээ. Дотор нь гэж авах юмгүй байгаа. Эргэн суудалдаа очиж суухад Багахангай дээр ирж зогслоо.Үргэлжлэл бий...
Friday, November 11, 2011
"Улаанбаатар-Айраг" Веня ахын Москва-Петишкийн шууд нөлөөн дор бичив
Эхлэл
Бага тойрог нууцлаг уушын газарт
Бид чинь ер нь их муу зантай улс юмаа. Нэг газраа байгаад л байвал яг тэндээ л шигдэж орхидог өөр хаашаа ч гардаггүй эсвэл гарч чадахаа больчихдог. Яг л намагт шигдсэн юм шиг. Жишээ нь "Бага тойрог"! Уучлаарай даа. Чи минь хичнээн дотно сайхан билээ дээ. Чамайгаа огтхон ч буруутгаагүй шүү. Харин чамаас холдож чаддаггүй өөрсдийгөө л буруутгаж байгаа хэрэг шүү.
Дэлхий бөөрөнхий гэдгийг аль хэдийн бүгд мэддэг. Колумб Америк тивийг нээгээд хэдэн зууныг өнгөрч байхад бид эндээ л суугаад байж болно гэжүү? Дэлхий өргөн уужим явах газар их байхад шүү дээ. За би ч нээх мундагтаа биш л дээ. Гэхдээ л ийм бодол, өөрөөр хэлвэл тэнэх бодол сэтгэл гижигдээд удаж байлаа. Харин үйл хэрэг болгож чаддаггүй. Энэ чинь их муу хэрэг шүү дээ. Харин яг үүргэвчээ үүрээд гарахад минь өнөөх гайхал Веня Ах минь намайг, бас нөхдийг минь уруу татсан хэрэг. Тэр л галт тэргээр тэнэх, тэнэхдээ ууж тэнэхийн сайхныг мэдрүүлсэн юм. Дээр нь бас нэг хүчин зүйл бий. Колумб Америк тивийг нээсэн шиг хамтран зүтгэгч Тэнгэрийн харъяат, Ариун амьтан нарын аль дээр нээж олсон нэг уушын газар Бурханы хурга болох надтай нийлээд бид гурав бусад нөхөддөө хүлээж суулаа. Зүгээр ч хүлээх биш "Эв хамт намын 5-р онц их хурал" байсан юм. тэгтэл зөвхөн бид гурав л сууж байдаг. Тэгээд намын нөхдөө хүлээх зуураа нэг нэг грушик зубровски хөнтөрч орхилоо. Хүлээгээд л амьдрал яриад л... Ирдэггүй шүү гайхлууд чинь дараа нь дахиад нэг нэг зубровски. Гэхдээ энэ удаа аажуу ууж, яруу найраг ярьлаа. Тэд ирэх нь хэдийн өнгөрч орхисон хойно дахиад нэг нэг зубровски уулаа. Гурав дах зубровски бидний яриаг ямар сайхан болгосон гэж санана. Халж эхлэх тэр нь сайхан шүү дээ. За нар ч мэдэж л байгаа биздээ. тэнгэрийн харьяат руу хэн нэгэн утас цохилоо. Ярьж дуусаад тэр дуугүй суув. Нэг маань өвдчихөж гэнэ. Журмын нөхөр маань, Намын гишүүн маань. Зүгээр ч нэг өвдөх биш бүр хөдөөгийн эмнэлэгт хэвтэж байна гэнэ. Эргэх талаар бид ярилцлаа. Гэхдээ хэзээ вэ гэдэг дээр сайн тогтож өгдөггүй. Гэтэл Веня ах гэнэт чавчиж орж ирээд: -Нэг чинь үхэж байхад ингэж болохгүй дүү нараа. Хол гэж айгаа юу? Айраг бол энүүхэнд, бас ямар сайхан газар гэж санана. Тэр хүртэл галт тэргээр аялна гэж боддоо. Ямар сайхан аялана гэж санана гээд л ухуулж өглөө. Бид ч сэтгэл шулуудаад Маргааш хөдлөхөөр боллоо.Үргэлжлэл тун удахгүй

Monday, November 7, 2011
"Зүүдний тайлал"
Буйдан хэлбэрт завь минь цоорчээ
Бүр гүн рүү,гүн харанхуй руу
Бүх л сайхан мөрөөдөл зүүдээ өвөртлөөд
Живж байна би,хачирхалт ертөнц рүү!
Далийн зураг мэт хачин замбараагүй
Бүх л зүйл урвуугаа орших
Ертөнцийн үүдийг нээж байна.
Тэнд үргэлж би эс таних нэгний дуу хоолойнд хөтлөгдөн
Үл мэдэх газраар алхдаг.
Үй түмэн зүйлстэй санаандгүй учравч
Үл таних дуу хоолой хэнийх болохыг ололгүй
Эрэг дээр шидэгдсэн байдаг
Ахиад л би тийшээ зорчиж байна
Алгуурхан живж буй сэргэг ухаан минь
Амьсгал давчдан сарвалзаж цуцаад
Алс ёроол руу жингүүдэн живж байна.

Sunday, November 6, 2011
Хотын гудамж миний нутаг холхиж өссөн өргөн чөлөө. "Бага тойрог"
Энүүгээр өнгөрөх бүрдээ би өнгөрсөн цагт очдог
Эндэхийн юмс бүхэн надад урьд нас шиг минь дотно
Хуучин нийслэлээс үрэгдээгүй үлдсэн
Хөгшин сэхээтний илэгддэггүй хүрэм шиг хэдэн намхан байрнууд,
Насаараа үнэнч зүтгэсэн намын гишүүн шиг
Нарийн гудамжууд
Бага тойрог бага тойруу минь
Шилэн барилга, шинэ гудамжнуудад эзлэгдэвч
Шинэхэн нийслэлийн зүрхэн тушаа оршисоор буй
Элээгдсэн гудамж бүхнээс чинь дурсамж сэнгэнэх
Их хотын хамгийн хөгшин хороолол минь
Иргэд чинь өтөлж чимээгүй хотруу нүүж
Иргэд чинь өдөлж харийн нийслэлийг зорьжээ.
Эзэнгүй үлдсэн бага тойруу минь
Эргэн санагалзах бүрийд дотно аялгуу эгшиглэх юм.
Бага тойргийн хөвгүүд дээвэр дээрээ од тоолох дуртай
Бага тойруугийн охид тагтан дээрээ дуу аялах дуртайсан
Хамгийн анхны гэсэн бүхэн минь чамд өмчлөгдөх
Хорооллын жаалын хэзээ ч төсөөлөхгүй ертөнц
Бага тойрог минь

Тэнэх зугаатай байлаа. Тэгээд ийм шүлэг бичлээ. Явсан замаа эргээд харахад яруу сайхан дурсамж үлджээ.
Жижиг суурингуудын гэрэл замд хааяа нэг анивчаад өнгөрөх
Жигд хэмнэлт галт тэрэгнээ зорчном .
Төсөөллөөс өөр танил зүйлгүй
Зунаараа үргэлжид байдаг харийн сууринг зорином.
Төрөлх гэр хэдэн бээрийн тэртээд хоцорчээ.
Аялалын туршид зугаацуулах зүйлгүй нэгэн хэвийн уйтгарт
Аяншиж ядарсан зорчигчидоор элбэг эл тэрэгнээ
Замын туршид бид л хөл хөөртөй зорчино.
Буух газарт минь угтах хүн нэгээхэн үгүй ч
Буйд газрын бяцхан өртөөг сэтгэл догдлон хүлээнэм.

Friday, August 12, 2011
Харь гариг цувралаас...
Наранд халуун буулгах эм
Саранд сэвх арилгах бэлдмэл
Ангарагт улаан бурханы тариа
Дэлхийд нарнаас хамгаалах тос
Ямар их хэрэгтэйг дурдсан захиагаа
Олон удаа ашиглах "Discovery" хөлөгт дайгаад
Огторгуйг хамгаалагч "Boltron"-д илгээв

Monday, July 18, 2011
Шинэ цаг нэвтрүүлгийн журам
сонирхолтой уралдаант шоу нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгох, олонд таниулахаас гадна уран зохиолын үнэлэмжийг дээшлүүлэх.
Мөн нэг үеийн залуу шүлэгчдийн хооронд уран бүтээлийн санал бодлоо солилцох харилцааг бий болгох, харилцан бие биенээсээ суралцах, хэлэлцэх, мэтгэлцэх зэрэг уран зохиолын хөгжилд тустай төлөвшлийг бий болгоход нэвтрүүлэгийн зорилго
чиглэнэ.
Үргэлжлэх хугацаа: 2 долоо хоног Телевиз: “МҮОНТВ” телевиз
Зохион байгуулагч: “Шинэ үнэр” ТББ, “Болор луу” продакшн
Нэвтрүүлгийн төрөл: Танин мэдэхүй, уралдаант
Нэвтрүүлэгт оролцогч: Шинэ үеийн яруу найрагчид
Агуулга: Нэвтрүүлгийн нэгдүгээр шатанд урьдчилан бүртгүүлсэн бүх оролцогчид шүлгээ уншиж тэднээс 30 залуу яруу найрагчыг дараагын шатанд шалгаруулна.
Хоёрдугаар шатанд 30 яруу найрагч тус бүр зургаан хүний бүрэлдхүүнтэй 5 бүлгэмд хуваагдана./жич: оролцогчид өөрсдийн саналаар хуваагдана.Зохион байгуулагчдын зүгээс хувиарлалт хийхгүй/ Бүлгэм бүрийн гишүүд өгөгдсөн сэдвийн дагуу бүгд шүлэг бичиж хамгийн сайн бичсэн гэж үзсэн оролцогчын шүлгийг цааш өрсөлдүүлнэ.Бүлгэм бүрээс тухайн сэдвээр шүлэг нь шалгарсан оролцогчид шүлгээ уншихдаа сэдэвтэйгээ уялдсан зохиомжийн дагуу бичлэг хийлгэж шүүгчид тухайн бичлэгийг оролцогчдын хамт үзэж санал сэтгэгдэл зөвлөгөө өгч дүгнэнэ.
Шагналын сан: 2 сая төгрөг
Дүгнэх зарчим: Сэтгэлгээ,Бичлэгийн ур,Унших чадвар гэсэн гурван үзүүлэлтийг харж 2-5 хүртэлх оноогоор дүгнэнэ.
Шүүгчид: МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч утга зохиол судлаач П.Батхуяг, Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Галсансүх, Болор цомын эзэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир
Шүлгийн сэдвүүд: Эх орон, Гэрэл сүүдэр, Байгаль нүдний өмнө, Дотоод сэтгэлээ анирдахуй, Өөр өнцөг, Хоосрол, Бясалгал, Дууны ертөнц, Хүн-бурхан

Subscribe to:
Posts (Atom)