Monday, March 4, 2013


Чи гуниглагч намар
Би гэгэлгэн хавар байг л дээ.
Гэтэл бидний дунд яасан их,
Ай яасан их хунгараласан цаг хугацаа
Урт удаан ичэгчдийн зүүд зааглана вэ?
Бас болоогүй ээ
Тийм урт нозоором ногоон өдрүүдийг
Чи бас хүслээ гэж үү?
Би эндээ,
Чи тэндээ л амьдарсаар л...
Гэтэл цаг хугацаа гэдэг
Хэнд ч анзаарагдахгүйгээр
Хэтэрхий том хана  хэрмийг
Ажилчин шоргоолж адил барьсаар л байна.
Бие холдвол сэтгэл холдоно гэгчээр
Биднийг бүхэл бүтэн өвөл, зун зааглажээ.
Чиний уйт улиралд асгарах навчис
Миний зүрхний уй ч юмуу хэн мэдлээ?
Догдлолч улиралд минь сэвэлзэх салхи
Надруу тэмүүлэх чиний хүсэл  гэж
Хаврын хавартаа төсөөлсөөр
Залуу нас, идэр омголон хавар минь
Огтхон ч сэтгэлийн хөдлөлгүй зун болж дууслаа.
Энэлэнт намар минь, ганц хайр минь чи бас
Идэр есийн жаварт өвөл болчихвий?
Ингээд би чамтай ч чамгүй ч
Амьдарч чадахаасаа нэгэнт өнгөрчээ.