Showing posts with label миний шүлгүүд. Show all posts
Showing posts with label миний шүлгүүд. Show all posts
Thursday, January 7, 2016
Буниа Жавхаа-д зориулав
Хар цагаан дуугүй кино шиг дүнсгэр төрх
Хар зурагт дээр Sega тоглох мэт урамгүй өдрүүдийг эцэс болгъё
Амьдралын сорилтоос халхлан зүүсэн “мулгуу”-гын багаа тайлъя
Алив Удирдагчаа бидний мэдэлд бүтэн шөнө ирлээ.
Хөнгөн зугаа цэнгэлд умбаж, мартагдсан мэдрэмжээ хөглье.
Хөхөөний үүрэн дээгүүр нисэцгээе.
Амьдрал бидний төсөөлдөг шиг тийм төвөгтэй зүйл огтхон ч биш
Ахуйн элдэв дарамт, ачаа буулгаа хөнгөлцгөөе.
Сууж буй бух мэт бүхнийг хүлцэн тэвчсээр л байвал
Сул асгарах элсэн ширхэгүүд адил салаан завсраар гоожиж дуусах нь, өдөр хоногууд
Төмөр торонд хашигдаад хэдийн дасчихсан
Түүнийгээ бид ажил-амьдрал гээд бат итгэчихэж
Тушиж, чөдөрлөөд холхон ч явуулдаггүй албадлагын амьдрал
Төрөлх зөн мэдрэмж бүхнийг мөлийлгөж барах нь
Айсуй эрх чөлөөний цойлгон дууг тэртээгээс анирдав уу?
Алив Удирдагчаа даль жигүүрээн дэлгэх цаг боллоо
Хөнгөн зугаа цэнгэлд умбаж, мартагдсан мэдрэмжээ хөглье.
Хөхөөний үүрэн дээгүүр нисэцгээе!!!
Tuesday, November 17, 2015
Дотно эрхэм ах минь амьсгал хураалаа
Дахиад хэн нэгний дотор би үүрд
нойрслоо
Тээж сэтгэлдээ оршоогч нэгэн зүрх
зогсов
Тэр миний хувьд дурсамж л болон
хувирлаа.
Энэ хагацал эхнийх нь биш, эцсийнх
нь тохиолдол бол хүлцэж чадах...
Энэ өдрийг хүртэл хэдэн удаа
өрөөлийн дотор оршуулагдав аа
Ирэх сар жилүүдэд хичнээн авс мөрлөх
бол оо?
Ээж минь, аав минь, эмээ өвөө, авга
нагацууд...
Энэ хэдхээн жилд яасан ихээр өнчрөө
вэ, ямар олон үхээ вэ би!
Эцэс төгсгөл, эвгүйцэм айдсын тэмдэг
оршуулгын газар одоо
Элгэн садангийн минь орон гэр
болжээ.
Намайг тэд ирээч гэж даллан
дууддаггүй ч
Надтай холбоотой дурсамжуудаа нөгөө
ертөнцийн зүг
Нэг нэгээр нь зөөж дуусахад би очно.
Нартад намайг оршин байсныг гэрчлэх
хүнгүй болоход
Нэг мөсөн үхэх болно.
Эмийн үйлчилгээ гарчихаас нь өмнө
Амжиж дугжирсан байх нь чухаг
Эс бөгөөс бүхэл шөнийн турш тарчилж мэднэ.
Төв мэдрэлийн системийг дарангуйлсны нөлөөнд
Түр ч атугай шаналанг умартсанаас
Тэсвэрлэшгүй өвдөлт нэгээхэн хором ч намжсан хэрэг огтхон
ч биш ээ.
Өнөө хэр ёолон буй эрхтэнийхээ дууг тархи нь сонсохгүй
Өвчин эдгэрсэн мэт мэдээ алдахын сайхныг
“Өвдөлт мэдрэхээ больчихвол үхчихсэнээс юугаараа
ялгаатай? ” гэлцдэг
Өвдөж үзээгүй амнууд төсөөлөхийн ч нэр биш ээ.
Махан биеийн зовлон хэзээ нэгтээ эцэс болдог
Магад энэ мэтээр мартагнуулж дөнгөдөг ч
Өөрөөсөө хичнээн нуугаад ч
Өр зүрх нь эмтэрсээр л байдаг сэтгэлийн зовлонг
Өнөөх бие махбодь гэвч амсдаг болов уу?
Wednesday, April 29, 2015
Монологи
Өөр энд хэний ч амьсгалсан ул мөргүй
Өдөр хоногууд ч дэмий өнгөрнө, хэнд ч хэрэггүй
Өөрийн үзэл бодол минь л үнэнчээр үхтэл амьд байлгана
үхчихсэн ч байж магад
Орчлон бүхэлдээ эмх замбараагүй
Оршин буй энэ ахуй ч зуурдын учир
Одоо надад дурсамж л үлдсэн,
утга учиргүй
Өдөр хоногууд ч дэмий өнгөрнө, хэнд ч хэрэггүй
Өөрийн үзэл бодол минь л үнэнчээр үхтэл амьд байлгана
үхчихсэн ч байж магад
Орчлон бүхэлдээ эмх замбараагүй
Оршин буй энэ ахуй ч зуурдын учир
Одоо надад дурсамж л үлдсэн,
утга учиргүй
Tuesday, February 18, 2014
Жаргалтай өвдөлтүүд
“Жаргалтай өвдөлтүүд”
Өврийн дэвтрээ би нэг удаа
Өршөөлгүй харгислалаар өвтгөж билээ
Шивэгч зүү, сийчигч мэс мэт
Сэтгэл, үзэг хоёр минь тийм хорсолтой авирлаж билээ
Хоосон цулгуй хуудас бүтээгүй хайрын мөртүүдээр дүүрэхэд
Хөндүүр зүрх минь тэгэхэд л нэг тайтгарч билээ.
Ингэж бачимдсан мунхаглал минь төгсгөл болоход
Амандаа “жаргалтай өвдөлт” гэж бувтнаж билээ.
Дал мөрийг чинь хэзээнээс ч юм чимэх болсон
Даль жигүүрийг сэвгүй арьснаа шивүүлэхдээ чи
Өвдөж байсан ч шүд зуун тэвчиж чадаад
Өөгүй торгомсог нуруунд чинь
Сахиусан тэнгэрийнх гэмээр хос далавч ургасныг
Шидэт тольны өмнө бишрэн харахдаа чи яг над шиг
“Аз жаргалтай өвдөлт” гэж амандаа шивнэснүү?
Даль жигүүр урлалаа гээд жигүүртэн болохгүйгээ хамгаас
сайн мэдэх ч
Дал мөрөндөө далавчтай байх цаанаа л нэг сэтгэлд өег шиг
Өр зүрхийг чинь эзэмдэж дийлээгүй бүтэлгүй дурлалаа
Өврийн дэвтэртээ харин мөнхөлж үлдээсэн.
Өөрөө тэмүүлж өвдсөн тийм хүчтэй
Гэхдээ аз жаргалтай өвдөлтийг
Өөгүй торгомсог арьс чинь,
өврийн дэвтэр минь аль аль нь ижилхэн амссан.
Sunday, November 17, 2013
За тэгээд намайг шүүх цагдаад аваачваа
Үхэлд хүрэх зам руу чинь
Өөрийн биеэр би хөтлөн оруулж чадахгүй нь
Өвтгөж чамайг тарчлаахгүйн тулд л тэршүү дээ!
Өөр хялбархан аргуудаас харин санал болгож болох юм.
Ердөө л хэтрүүлсэн тунтай нойрсуулагч эмүүд
Ертөнцийг орхих хамгийн дөт зам
“Үхэл бүх зүйлийн төгсгөл гэжүү? Өөр шинэ амьдралын эхлэл юмуу?”
Өнөөдөр л чи энэ асуултын хариуг олж чадна.
Үнэн хэрэгтэй амьдрагсдын дунд мөр зэрэгцэн алхахыг хүсэхгүй бол,
Амьдын ертөнцөд ахиад нэг өдөр ч тэсэж чадахаа больсон
бол,
Үхэл л бүхнийг цагаатгаж, үхэл бүхнийг зөвтгөж
Үхэл л бүх зүйлийн гарц гэж чи шийдсэн бол
Ердөө тунг нь хэтрүүлсэн нойрсуулагч эм л чамд хэрэгтэй
Тэгээд л чи тайвшран, үүрдийн амгаланг олох болно.
Аймшигтайгаар өөд бологсдыг би бишгүй л харсан
Амьгүй хүйтэн төрхнөөс нь айдас арьлаагүй байдагсан.
Амгалан дүртэйгээр үүрд нойрссон төрх чинь харин
Ангижирсан гэгээнтний дүрийг санагдуулах болно.
Амьдралын утга учиргүйн тухай олон асуултдаа чи хариулт
олж
Амирлангуйн хаалганд хэдийн хүрсэн хойно чинь
Авсыг чинь хүйтэн газарт булаад
Араас чинь тэд дэмий л гашуудах болно.
Tuesday, September 17, 2013
Балчир охинд
Том болоод чи
гойдын үзэсгэлэнт бүсгүй болноо
Цаг хугацаа үүний
тулд чамайг балчир охины дүрээр нуужээ
Энэ үе чиний гоо
үзэсгэлэнг танихгүй харалган учраас
Ирэх шинэ үе
чамайг өлгийдөн авчээ.
Цаг нь болоход чи боловсорсон жимс адил гоц
ялгарч
Цаг хугацааны
зузаан гивлүүр ч халхалж үл дөнгөөд.
Цагаан даашинзтай
бүсгүйг эцэг нь хөтлөн оруулах шиг
Цаг хугацаа
өөрийн биеэр чамайг хувь заяанд чинь даатган өгнө.
Харин одоо хүүхэд
насаа л хайрла даа балчир охин минь
Хүссэн хүсээгүй ирээдүй чамайг магтан дуулна.
Sunday, September 1, 2013
Эх шүлгийн хувьд тийм ч сайн биш, би ч тийм дуртай биш хэвтэрт байхдаа л бичсийн. гэхдээ энэ удаа хоёр өөр найруулгаар, хоёр өөр номонд орчуулан гаргасан хувилбаруудыг нь онцльё. Аль нь сайн болсныг би мэдэхгүй. Би чинь "ай дөнт нөөв свик инглиш" шүү дээ
"Seasons in Room"
I like the artificial seasons in a room
There are other seasons there too.
On the wall is winter , through the door is spring,
in the blankets is summer, but autumn lives in the window
In a room, waiting on the climate,
The metrologist
sits guietly, a downpour
always falling from the ceiling
On my wall, the painted leaves and flowers
are always growing , never withering away.
I decided to copy with me wallpaper
the unchanging seasons of my room, and
surely that will change
translated by: Simon Wickam Smith
"My apartment s season"
I like apartment s seasons
That composed by someone
There are different seasons:
winter is on the walls spring is on the door
Summer is on the blanket
And autumn is into the windows
There s a metrologist informing of the weater
But there s any shower from the roof
So I can sit calm…
There are too many flowers and leaves on the walls
They are never withered and stunted growing
Never changeable my apartment season
It might be changed
When I decide to renew my wall papers…
translated by: A.Narantuya
Тасалгааны улирал
Өрөөн дэх зохиомол улиралдаа би дуртай
Өөр бусад улирлууд ч энд бас бий
Хананд өвөл, хаалганд хавар
Хөнжилд зун, харин намар цонхон завсар амьдардаг .
Тасалгаан дахь уур амьсгалаас шалтгаалж
Цаг агаарын мэдээ дамжуулдагч
Адраас минь хэзээ ч аадар цутгахгуйд
Амгалан сууж болдог
Ханаар минь дүүрэн зурмал цэцэг навчис
Хэзээ ч хагдарч гандахгүйгээр ургасаар л байдаг
Солигддоггүй тасалгааны улирал маань
Сонирхол минь хуучирч
Ханын цаасаа хуулахаар шийдэхэд л
Солигдож магад
Wednesday, August 14, 2013
Зуслангийн зураглал
Хэт халуунд нар хүртэл мөхөөлдөс долоох
Хөвөн үүлс шаар мэт хийлэгдэж мөдхөн хагархаа хүлээх
Зуны их үдийн дуниар агаарт өлгөөстөй
Зэрэглээтэх мэт юмс бүрэлзэн дайвалзана.
Хэт бүгчим буй орчинг гүн нозооролд автуулсны дараахан
Халуун агаарт зуслангийн байшингууд, модон саравч
эхнээсээ хөвж эхлэв.
Наршихгүйн тулд хүмүүс сүүдэр бараадан зүйрмэглэх зуур
Нэгэн шүүслэг тарвасыг ялаанууд дамжлан одов.
Subscribe to:
Posts (Atom)