Thursday, January 7, 2016

Буниа Жавхаа-д зориулав


Хар цагаан дуугүй кино шиг дүнсгэр төрх
Хар зурагт дээр Sega тоглох мэт урамгүй өдрүүдийг эцэс болгъё
Амьдралын сорилтоос халхлан зүүсэн “мулгуу”-гын багаа тайлъя
Алив Удирдагчаа бидний мэдэлд бүтэн шөнө ирлээ.
Хөнгөн зугаа цэнгэлд умбаж, мартагдсан мэдрэмжээ хөглье.
Хөхөөний үүрэн дээгүүр нисэцгээе.
Амьдрал бидний төсөөлдөг шиг тийм төвөгтэй зүйл огтхон ч биш
Ахуйн элдэв дарамт, ачаа буулгаа хөнгөлцгөөе.
Сууж буй бух мэт бүхнийг хүлцэн тэвчсээр л байвал
Сул асгарах элсэн ширхэгүүд адил салаан завсраар гоожиж дуусах нь, өдөр хоногууд
Төмөр торонд хашигдаад хэдийн дасчихсан
Түүнийгээ бид ажил-амьдрал гээд бат итгэчихэж
Тушиж, чөдөрлөөд холхон ч явуулдаггүй албадлагын амьдрал
Төрөлх зөн мэдрэмж бүхнийг мөлийлгөж барах нь
Айсуй эрх чөлөөний цойлгон дууг тэртээгээс анирдав уу?
Алив Удирдагчаа даль жигүүрээн дэлгэх цаг боллоо
Хөнгөн зугаа цэнгэлд умбаж, мартагдсан мэдрэмжээ хөглье.
Хөхөөний үүрэн дээгүүр нисэцгээе!!!


No comments:

Post a Comment