Эмийн үйлчилгээ гарчихаас нь өмнө
Амжиж дугжирсан байх нь чухаг
Эс бөгөөс бүхэл шөнийн турш тарчилж мэднэ.
Төв мэдрэлийн системийг дарангуйлсны нөлөөнд
Түр ч атугай шаналанг умартсанаас
Тэсвэрлэшгүй өвдөлт нэгээхэн хором ч намжсан хэрэг огтхон
ч биш ээ.
Өнөө хэр ёолон буй эрхтэнийхээ дууг тархи нь сонсохгүй
Өвчин эдгэрсэн мэт мэдээ алдахын сайхныг
“Өвдөлт мэдрэхээ больчихвол үхчихсэнээс юугаараа
ялгаатай? ” гэлцдэг
Өвдөж үзээгүй амнууд төсөөлөхийн ч нэр биш ээ.
Махан биеийн зовлон хэзээ нэгтээ эцэс болдог
Магад энэ мэтээр мартагнуулж дөнгөдөг ч
Өөрөөсөө хичнээн нуугаад ч
Өр зүрх нь эмтэрсээр л байдаг сэтгэлийн зовлонг
Өнөөх бие махбодь гэвч амсдаг болов уу?
No comments:
Post a Comment