Wednesday, April 18, 2012

"Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино мөн"

Кинонд их хүч бий. Бүр түүхээс ч их хүч бий. Шашин бол тархи угаах хар тамхи мөн гэдэг бол кино түүнээс агуу хүчтэй юм шиг... Өчигдөр "Долоон бурхан харвадаггүй" гэдэг кино үзлээ. Тэр киноноос л МАН-д өнөөх гайхал "Х" үсэг чухам юуны тулд ад үзэгдээд, хаягдаж гээгдсэний учрыг ойлгов. Тэгэхээр байнаа өнөөх "Х" үсгийг хайрлаж хамгаалаад байга Н.Энхбаяр чинь одоо цагийн Элбэгдорж Ренчино болж таараад байгаа юм. Таминь ээ дээр нь бас одоогийн энэ МАН чинь коммунист нам биш юм байна лээ. Яагаад гэвэл гай болоод байсан "Хувьсгалт" хэмээх үгийн товчлол болох "Х"-гээ хассан хойно. Хэрэв үнэхээр л зүүний социалист нам биш юм бол 90 жилийн түүхтэй гэж ярих эрх, болоод нүүр байна уу? Тэр 90 жилийн хугацаанд чинь коммунист замналаар замнасан, социолизмыг бүтээн босгосон цаг үе нь байгаа шүү дээ. Бас ЗХУ-ыг үг дуугүй дагаж явсан Ю.Цэдэнбал даргаа яах гэж байгаа улс вэ? Тэр хугацаанд Орос Монгол ах дүүгийн найрамдалт харьцаа нь ч явж байсан шүү дээ. Энэ кинон дээр "Орос ах" нартаа томоос том "салаавч" өгчээ. айдаггүй ичдэггүй л нөхдүүд юмдаа. Ерөнхийдөө "Долоон бурхан харвадаггүй" кинонд түүхийг гуйвуулаагүй байна лээ тэр нь сайшаалтай. Харин сайшаамгүй нэг гэм нь 90 жил монголын төрийг атгаж "Мууг дагаж могойн хорлол болсоноо бусад руу бухсан байгаа юм. Тэр үеийн МАН, өнөөгийн МАН хоёрт ямар ч ялгаа байхгүй төрсөн аав хүү хоёр юм байна гэдгийг ойлгуулав. Ер нь тэгээд бүх л юмны буруу Оросууд, Коментерн, Элбэгдорж Ренчинод байсныг ойлгуулж өгсөн уг киноны зохиолч Болор цомын эзэн "яруу НАЙГАГЧ" Ж. Мөнхбат танд гүнээ талархъя. Өө бас уг цэвэрхэн хийсэн PR-аа үнэгүй үзүүлсэн НАМЗХ-ны нөхдүүдэд баярлалаа. Үнэгүй үзчихээд олон долоон юм хуцсанд уучлана биз...

3 comments:

  1. Yur ni bol + tavisab shuu. ene kanuund

    ReplyDelete
  2. Үгүй яахав, түүхийн хувьд дажгүй кино болсон бна лээ, таалагдсан....Гэхдээ яг кино урлаг гэдэг талаас нь авч үзвэл муу кино болсон байна лээ....

    ReplyDelete
  3. Дүрс, зураг авалт энэ тэр нь их сайн болсон байна лээ. Гол нь тэр дундуур намын суртчилгаа явжээ гэдэг нь л таалагдахгүй байгаан. Өөрсдийгөө зөвтгөх юмаа урлагаар дамжуулж хийж байгаа нь их онцгүй байлаа

    ReplyDelete