Дотно эрхэм ах минь амьсгал хураалаа
Дахиад хэн нэгний дотор би үүрд
нойрслоо
Тээж сэтгэлдээ оршоогч нэгэн зүрх
зогсов
Тэр миний хувьд дурсамж л болон
хувирлаа.
Энэ хагацал эхнийх нь биш, эцсийнх
нь тохиолдол бол хүлцэж чадах...
Энэ өдрийг хүртэл хэдэн удаа
өрөөлийн дотор оршуулагдав аа
Ирэх сар жилүүдэд хичнээн авс мөрлөх
бол оо?
Ээж минь, аав минь, эмээ өвөө, авга
нагацууд...
Энэ хэдхээн жилд яасан ихээр өнчрөө
вэ, ямар олон үхээ вэ би!
Эцэс төгсгөл, эвгүйцэм айдсын тэмдэг
оршуулгын газар одоо
Элгэн садангийн минь орон гэр
болжээ.
Намайг тэд ирээч гэж даллан
дууддаггүй ч
Надтай холбоотой дурсамжуудаа нөгөө
ертөнцийн зүг
Нэг нэгээр нь зөөж дуусахад би очно.
Нартад намайг оршин байсныг гэрчлэх
хүнгүй болоход
Нэг мөсөн үхэх болно.