Tuesday, July 2, 2013

Тэр зүгээр л А.Пушкинтэй нэг үед төрчихсөн учраас л бид одоо болтол мэддэггүй.

Оросын алтан үеийн импрессионист яруу найрагч Федор Иванович Тютчев.


Хөглөрсөн захидлууд дунд
Гоо бүсгүй сөхрөн суугаад
Хөрч гүйцсэн цог нурманд
Гар хүрэх мэт хайнгуут шидэлнэ.

Эртний танил хуудсууд дээр
Очитсон нүдээ түр тогтоох нь
Эгээ л өндрөөс сүнснүүд
Орхисон биеэ ажиглах мэт...

Аяа, хичнээн амьдрал тэнд
Эргэж ирэхгүйгээр гээгдээ вэ?
Аяа, хичнээн гунигт мөчүүд
Азгүй дурлалууд энд хаягдаа вэ?

Хөндлөнгөөс ньчимээгүй ажиглахад
Хөл бохирч, өвдөг сөхөрмөөр
Хүслэнт амрагийнхаа сүүдрийг л тэвэрсэн мэт
Тийм аймшигт гунигийг мэдэрлээ.  

1 comment:

  1. Энэ шүлгийн анх Лу.Дашням орчуулсаныг Аюур аванхайлчихсан юм. Бараг л үг үсгийн зөрүүгүй дээ.

    ReplyDelete