Wednesday, August 7, 2013

Сумын төв

Цаг хэтэвчээ шүүгээндээ хийгээд таг мартаж орхисон мэт
Тийм амгалан амьдралтай сумын төв
Ноднин жил уржнан жил ямар байсан
Яг л тэр янзаараа угтан авах
Барьж үлдсэн соёлын төвийн барилга нь
Барьж дуусаагүй бахь байдгаараа
Оршин суугчид нь огтхон ч өөрчлөгдөөгүй ч
Охидууд нь өсөөд л байдгийг ер ойлгодоггүй
Ажил орлогогүй иргэд олон ч гэсэн
 Амар жимэр аж төрөөд л байдаг нь сонин хэрэг шүү
Цаг хугацаа зогссон мэт удаан хэмнэлээр энд амьдарч
Цаг хором, бүтэн өдрийг хатуу ааруул шиг мэрж бардаг
Эд чинь яасан амгалан улс вэ гэж эрхгүй гайхшрах
Эдэн шиг л амьдрах сайхан санагдах
Хотоос тэгтлээ холгүй ч
Хотжидоггүйн гол нууц нь хүмүүс энд
Хүн чанараараа л амьдардаг!

No comments:

Post a Comment